Дуучин Б.Батжаргал зургадугаар байранд орсон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-01 11:35:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Батжаргал "Seoul International Music Competition'' тэмцээнд амжилттай оролцож, зургадугаар байранд шалгарсан байна.

Гуравдугаар сарын 30-ны өдөр шилдгүүдээ тодруулахад, есөн орны 62 дуучин бичлэгийн шатанд тэнцжээ. БНСУ-ын Сөүл хотноо тэмцээний сүүлийн шатанд БНСУ, Монгол болон Серби улсын долоон дуучин шалгарч, шилдэг таван дуучинг тодруулсан байна. 

Б.Батжаргал 2012 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгсөж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаа юм. БНСУ-д болдог энэхүү уралдаанд өмнө 2016 онд Монгол Улсын гавьяат дуучин Э.Амартүвшин гуравдугаар байранд шалгарч байсан байна. Харин Б.Батжаргал 2016 онд ОХУ-ын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанаас хүрэл медаль хүртэж байжээ.  Тэрбээр Чайковскийн нэрэмжит уралдаанд оролцохыг хүсдэг. Уралдаанаас уралдаанд туршлага олж авч байгаа гэж ярилаа.

Холбоотой мэдээ