Ногоон хивс, ногоон хоолтой ёслол болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг Олон Улсын уран бүтээлчдийн өдөр болгон ёсолдог. Дэлхийн олон улс тэмдэглэдэг энэ баярыг манай улсын уран бүтээлчид хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Энэ жилийн Олон улсын уран бүтээлчдийн өдрийн хүндэтгэлийн ёслол “Корпрэйт конвэйшн центр”-т дөрөвдүгээр сарын 3-нд Монголын соёл урлаг, утга зохиолын шилдэг 500 уран бүтээлч оролцоно. Мөн ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлч урилгаар ирэх юм байна. Дэлхийн хэмжээнд энэ өдрийг ногоон дэлхийн төлөө уран бүтээлчид нэгдэж тэмдэглэж байгаа тул манайхан "Ногоон хивс"-ний ёслолын хүндэтгэлийн хүлээн авалтыг ч "Веган" буюу ногоон хоолтой зохион байгуулах болсон байна.