Алжирын Ерөнхийлөгч огцорч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-01 11:58:33

АЛЖИР. /RIA Novosti/. Алжирын Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика тус улсын армийн Ерөнхий штабын дарга зохих уриалга гаргасны дараа эрүүл мэндийн шалтгаанаар мягмар гарагт огцорч магадгүй байна. Энэ тухай Алжирын "Ан-Нахар" телевиз мэдээлжээ.


“Бутефлика дөрөвдүгээр сарын 2-нд албан тушаалаасаа огцорч магадгүйг улс төрийн хүрээн дэх эх сурвалжууд үгүйсгэхгүй байна” гэж тус телевизийн мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.


Алжир улсыг шилжилтийн үед удирдах ёстой Засгийн газрын сайд нарыг Бутефлика ням гарагт томилсон билээ. Сайд нарыг томилсон нь Бутефликагийн огцрох бэлтгэл үе шат юм гэж Алжирын "Аль-Хабар" сонинд эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан бичжээ.


Үндсэн хуулийн 102 дугаар зүйл заалтыг хэрэгжүүлэхийг Алжирын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Ахмед Гаид Салех өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт уриалжээ. Уг заалтаар бол хэрэв эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Ерөнхийлөгч огцрохоо мэдэгдэх ёстой байна.


Өдгөө 82 настай Бутефлика тав дахь удаагаа сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасны дараа Алжирт улс төрийн гүн хямрал эхэлсэн юм. 


Холбоотой мэдээ