“Охидын жавхаа-2019” ур чадварын уралдаанд 40 орчим оюутан оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөгжил политехник коллежоос Үсчин-гоо засалч мэргэжлийн ангийн оюутнуудын дунд “Охидын жавхаа-2019” ур чадварын уралдаан зохион байгууллаа.
Тус коллеж 1996 оноос эхлэн үсчин, гоо сайханч мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаа бөгөөд орчин үеийн үсний тайралт, будалтын технологи, өнгө сонголт зэрэг үсчин, гоо заслын нарийн мэргэжлийн ур чадварыг сорих, суралцагчдад харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Охидын жавхаа” ур чадварын уралдааныг ийнхүү 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулав.
Энэ удаагийн уралдаанд 40 орчим оюутан оролцож, эрэгтэй чөлөөт засалтын төрлүүд, эмэгтэй урт үсний гоёл, сүлжээстэй гоёлын засалт, гелин хумс, нүүр будалт, бэлэн бүтээл /үсчин, гоо сайхан/ гэсэн зургаан төрлөөр ур чадвараа сорин өрсөлджээ.
