А.Загитова Японыг байлдан дагуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-02 10:31:08

МОСКВА. /РИА Новости/. Уран гулгалтын олимпын аварга Алина Загитова Японы сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Тэрбээр саяхан Японы Сайтамад болсон Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ.


“Ойрын өдрүүдэд Японы загварын нэгэн сэтгүүлийн зураг авалтад оролцлоо. 4 дүгээр сарын сүүлчээр илүү их зураг гарна гэж найдаж байна” хэмээн тэрбээр “Инстаграм” хуудастаа тэмдэглэсэн байна.


Сайтамад болсон Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын баг хос медаль хүртсэн юм. Өдгөө 16 настай Алина Загитова дэлхийн аварга болсон бол нутаг нэгт тамирчин Евгения Медведева хүрэл медаль хүртсэн юм. 

Холбоотой мэдээ