Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах 7 хоног эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-02 10:32:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног”-ийг тэмдэглэх үйл ажиллагааны нээлт ЭХЭМҮТ-ийн эрдмийн өргөөнд боллоо. Энэ нь өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Нээлтэд ЕБС-ийн сурагч, оюутан залуусыг төлөөлж 187 хүүхэд оролцож, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй сэдвээр мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Оролцогчдод “Өсвөр үеийн эрүүл мэндийн 7 хоног танилцуулга”-аар ЭХЭМҮТ-ийн ӨҮК-ийн эмч М.Мөнххишиг, “Цахим хэрэглээ-Аюулгүй хэрэглээ” сэдвээр ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Д.Будзаан, “Өсвөр үеийнхэнд түгээмэл тохиолддог сэтгэлзүйн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх” сэдвээр ЭХЭМҮТ-ийн сэтгэлзүйч И.Бумбаяа нар илтгэж тавьж, мэдээлэл түгээв.

Энэхүү 7 хоногийг тэмдэглэх ажлын хүрээнд, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал зохион байгуулж, өсвөр үеийн эрүүл мэндийн 6 чиглэлээр анхаарлаа хандуулж,  тэдэнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажиллахыг уриаллаа.

Холбоотой мэдээ