Цэргийн албанд ажиллаж байгаа энгийн ажилтнуудад анхаарал хандуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУИХ-аар 2015 онд шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, онцлогыг таниулах уулзалт ярилцлагыг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоор ахалсан ажлын хэсгийнхэн цуврал уузалт хийж байгаа юм.
Уг ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт БХИС болон Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангийн ажилтан, алба хаагчдад бодлогын баримт бичгээ танилцуулсан бол энэ удаа Зэвсэгт хүчний 015, 065, 089, 310 дугаар ангийнхантай хөтөлбөрийн дагуу уулзаж ярилцав. Батлан хамгаалах тогтолцоо Зэвсэгт хүчин, Дайчилгаа, Орон нутгийн хамгаалалт гэсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Орон нутгийн хамгаалалтыг цөөн үгээр тодорхойлбол бүх нийтээр улс орноо батлан хамгаалах тухай юм. Засаг захиргаа, бүтцийн хүрээнд зохицуулах асуудлыг тусгайлсан хууль болгох шаардлагатай байгаа учраас мэргэжилтэн, судлаачдын баг хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байна. Үе, үеийн УИХ, Засгийн газраас батлан хамгаалах салбараа дэмжих хандлагатай байдаг. Иймд хамгийн оновчтой шийдэл олж, санал санаачлагаа хэрэгжүүлж чадвал Зэвсэгт хүчин улам хүчирхэгжиж чадна. Цэргийн байгууллагад ажиллаж байгаа энгийн ажилтнууддаа анхаарал хандуулна гэсэн мэдээллийг энэ үеэр өгөв.
Ж.Батсайхан