Ичиножёо А.Ичинноров 26 нас хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-08 12:30:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмо бөхөд амжилттай барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров өчигдөр 26 нас хүрлээ. Орон нутагт болж буй тойргийн барилдааны үеэр түүний төрсөн өдөр тохиосон байна. 

Ичиножёо А.Ичинноров өнгөрсөн сарын барилдаанд 14 давж, нэг унасан бөгөөд тэмцээний сүүлийн өдрийг хүртэл сүмо сонирхогчид их аварга Хакүхо М.Даваажаргалтай дахин барилдаж магадгүй хэмээн үзүүр түрүү булаалдах барилдааныг ихэд сонирхон хүлээсэн билээ. Мөн амжилтаа ахиулан цол авах нь тодорхой болсон. Мэргэжлийн сүмо бөхөд анх орж ирэхдээ л  “Монголын үлэмж биет” хэмээн нэрлэгдэж, аварга, арслан цолтныг айлгаж байсан Ичиножёо хэсэг зуур дундаж амжилттай барилдаж байлаа. Харин 2019 оны эхний хоёр тэмцээнд амжилтаа ахиулж байна. Түүнийг цааш цолоо ахиулж, улам их амжилт гаргана гэж сумогийн мэргэжилтнүүд үнэлдэг. Өчигдөр 26 насныхаа ойг дэвжээн дээрээ тэмдэглэсэн түүнд цол ахиулахыг дэвжээнийхэн нь болон сумо бөхчүүд хүсжээ.

А.Ичинноров Архангай аймгийн Батцэнгэл сумын адуучны хүү бөгөөд бас л  нутагтаа "Үлэмж биетэн" гэгддэг удмынхан юм байна.

Холбоотой мэдээ