Энэ өдөр урлан бүтээхэд сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-04-09 06:44:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 09. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг шар луу сарын 4. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.  


Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй 

Суудал: Гал 


Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.


Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээн зурхайн толинд буужээ.

Холбоотой мэдээ