Г.Ундармаа хүүхдийн эмнэлгийг Франц жишгээр тохижуулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-03-22 15:37:47

Жүжигчин Г.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийг засварлахаар болжээ.

Тэрбээр энэ өдрүүдэд “Single ladies-2” уран сайхны киногоо Францын үзэгчдэд толилуулж буй. Үүний хажуугаар тэрбээр Франц дахь хүүхдийн эмнэлгийн тохижилт болон үйл ажиллагаатай нь танилцжээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан Баянхошууны эмнэлгийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг Франц стандартад нийцүүлэн тохижуулах болсноо мэдээлсэн юм.

Тус амбулаториор  СХД-ийн 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28 дугаар хорооны харьяа 30 мянга гаруй хүүхэд үйлчлүүлдэг аж.

Дашрамд дурдахад, тэрбээр өмнө нь Улсын клиникийн Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхим, ЭХЭМҮТ-д тохижилт, засвар хийж эцэг эх, хүүхдүүдийг баярлуулж байсан юм. 

Ж.Болор

Холбоотой мэдээ