Эрүүл мэндийн даатгалын сан "Капитал" банкнаас 135 сая төгрөг нэхэмжилнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-04-09 16:28:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол банк “Капитал” банк дампуурсныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа.


Хурлаар Банкны тухай хуулийн 71.1.1-д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өгөв. Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцөлийг бүрдүүлэх юм.

“Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа аж. Тус банкинд 2012 оны 12 дугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 онд 135 тэрбум төгрөг болжээ. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан  байна.

Холбоотой мэдээ