Хүний амийг хороосон этгээдэд 25 жилийн ял оноолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-22 23:55:12
oyuka_hu@yahoo.com

Хоёр хүний амийг хохироож гурван хүнийг хүнд бэртээсэн Ж.Э-д Орхон аймгийн Шүүх 25 жилийн ял оноолоо.

Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сарын 13-аас14 нд шилжих шөнө хувийн харьцаатай байсан Б.Х-г бусадтай хардан зодож 4 болон 5 настай хүүхдүүдийг нь зодож гэмтээсэн юм. Мөн 81 болон 9 настай хүүг зэрлэгээр хороосон юм. Тэрээр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд мал маллаж амьдардаг байсан аж. Түүний эл үйлдлийг мөрдөн байцаалтын ажиллагаа ба хяналтын камерын тусламжтайгаар тогтоож аймгийн Прокурорын газар 2015 оны 12 дугаар сарын 23-нд Яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь  Шүүхийн байгууллагад шилжүүлжээ. Харин шүүх хуралдаан энэ сарын 21-нд болж түүнд  25 жилийн ял ноогдууллаа. Үүний найман жилийг гянданд 17 жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлхээр шийдвэрлэжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ