НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-13 18:18:11
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш "Боловсрол" телевизээр 18.45 цагт шууд цацагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 70 сая төгрөг байх юм.

Иргэд гуравдугаар сарын 1-31-нд худалдан авсан барааныхаа цахим баримтыг өнөөдөр 23.59 цагаас өмнө "ebarimt" системд бүртгүүлэх ёстой. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломж бүрдэнэ.
Холбоотой мэдээ