АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургадугаар сард нээлтээ хийнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-04-15 14:34:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы буцалтгүй тусламжаар барьсан АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийг ирэх зургадугаар сард нээх гэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа.


Элчин сайд М.Такаока, Япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлыг томилохдоо, энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй, Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, япон хүмүүстэй харилцаж сурсан байдлыг харгалзаж үзэхийг хүслээ. Энэ нь япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголын ард иргэдэд үзүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмээн ноён М.Такаока хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.


Холбоотой мэдээ