Монгол Улс нүүдлийн мал аж ахуйг дахин сэргээх хэрэгтэй гэв

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
sarnai@montsame.mn
2016-03-23 11:02:28

БЕРЛИН. /Extremnews/. Олон зуун жилийн өмнөөс үүдэлтэй нүүдлийн мал аж ахуйгаа дахин сэргээж байгалийн нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй.

Монголын бага хаадын үе, Манжийн ноёрхлын үед ч мал аж ахуй нь улс орны эдийн засаг, ахуй амьжиргааны үндэс байсаар ирсэн юм.

Нөгөө талаар өнөөдөр зөвхөн бүтээгдэхүүнийг борлуулах биш түүнээс өндөр ашиг гарган ажиллах нь чухал хэмээн Берлиний өдөр тутмын "Шинэ Герман" сонинд өгсөн ярилцлагадаа Жаргалсайхан дурджээ.

Жаргалсайхан нь МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнд ажилладаг бөгөөд Ази, Европын ардын форумыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн юм.

Тэрээр Монголд тулгараад буй асуудлуудыг зөвхөн тус улсынх гэж үзэхгүй байгаа бөгөөд эдгээр нь дэлхийн өнцөг булан бүрт илэрч буй неолиберализм болон байгалийн маркетингийн үр дагавар юм гэжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ