“Гараас гарт “ ачаа тээш хүргэлтийн шинэ үйлчилгээг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-15 22:03:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсдаа жишиг болохуйц стандартын “Авто үйлчилгээний төв”-тэй болсон Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн хамт олон “Монгол шуудан” ХК-тай хамтран “Гараас гарт” үйлчилгээг аймагтаа нэвтрүүлж эхлэх гэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн салбарын зорилтыг “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж тусгасан. Энэ зорилтын хүрээнд дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Өмнө нь иргэдийн ачаа тээшийг хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид “дайвар” маягаар зөөвөрлөдөг байсан бол тус үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, даатгалтай, баталгаатай болгосноороо онцлогтой. Буух эзэнтэй, буцах хаягтай зүйл илүү олон хэрэглэгчийг бий болгож ирсэн. Тэр ч утгаараа олон улсын жишигт нийцсэн уг үйлчилгээг Монгол орон даяар хэрэгжүүлнэ. Тус аймгийн тухайд Улаанбаатараас Хэнтий, Хэнтийгээс бүх сум руу долоо хоногтоо нэг удаа тогтмол цагт, найдвартай хүргэлт хийх аж. 

Холбоотой мэдээ