“Урианхайн аман билиг” ном туурвижээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-04-15 21:52:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэн Г.Баттогтох "Хөвсгөлийн Урианхайн аман билиг" хэмээх номыг туурвижээ.

Тус номонд Чандмань-Өндөр сумтай холбоотой, домог хууч яриа, нутгийн ардын дуу, урианхай үг хэллэг, хуучны гэрэл зураг, урианхай ястны үүсэл зэрэг олон сонирхолтой мэдээллүүд багтжээ. Тагна Саяаны нуруунаас Монгол Алтай хүртэлх уулсаар голдуу нутагладаг, цаа болон мал аж ахуй эрхэлдэг тува, соёд урианхай зэрэг ястныг нийтэд нь урианхай хэмээн 12-р зууны үеэс нэрлэж иржээ. Талын буюу мал аж ахуй эрхэлж амьдардаг урианхай ястан нь монгол угсааны хүмүүс юм.

Харин Хөвсгөлийн урианхай нарыг Хасууд урианхай буюу Ханхын урианхай, Зоот урианхай, Жөгд урианхай, Соёо урианхай, Цаатан урианхай гэж тав хувааж үздэг ажээ.  

Холбоотой мэдээ