Гэмт хэргийн гаралт өссөн сумдын ажлыг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэргийн гаралт өндөртэй зарим сумын ажлыг шалгах, иргэдэд яриа таниулга, сургалт сурталчилгаа хийх ажлын хэсгийг байгуулан сумдад ажиллаж байна.
Ажлын хэсгийн гишүүд Өндөрхангай суманд ажиллаад иржээ. Энэ үеэр тус сумын ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөт ажлын явц, гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, тоон үзүүлэлт, түүний мөрөөр авсан арга хэмжээ, зохион байгуулсан ажилтай танилцсан байна.
Уулзалтын үеэр аймгийн
ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат "2018 онд аймгийн ГХУСАЗСЗ-өөс
хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний
талаар", аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаяр
"Авлигын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны
эсрэг гэмт хэргийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх, мөн тус суманд
үйлдэгдсэн гэмт хэргийн судалгааны дүн мэдээний талаар", аймгийн
Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Ц.Жамбалдорж "Цахим гэмт
хэрэг, цахим луйвар, хулгайлах гэмт хэрэг болон хүний амь бие, эрүүл мэндийн
эсрэг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар" тус тус мэдээлэл
хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал
бодлыг нь сонссон байна.