Сагил сумын цэцэрлэгт 1 сая гаруй төгрөгийн хөгжим олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-17 20:37:56

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын эхээр Улаанбаатар хотноо болсон “Увсад хөрөнгө оруулагчдын чуулган"-ы хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн хандиваар олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын ажлууд эхнээсээ хэрэгжиж эхлээд байна.

Тухайлбал, өнөөдөр Сагил сумын "Наран" цэцэрлэгт "Мөнхжим өргөө" ХХК-аас 1 сая гаруй төгрөгийн өртөг бүхий долоон төрлийн 20 ширхэг хөгжмийг хүлээлгэн өглөө.

“Бидний ирээдүй хойч үе болсон бяцхан үрсийн маань авьяас чадварыг хөгжүүлэх, сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй "Мөнхжим өргөө" ХХК-ийн захирал Б.Нэргүйд хувиасаа болон хүүхэд багачуудынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье” хэмээн Сагил сумын Засаг дарга Г.Дэлгэрхишиг энэ үеэр хэллээ.

 

Холбоотой мэдээ