Алба хаагчдыг харилцаа, хандлага, сэтгэл зүйн боловсрол олгох лекцэд хамруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, гал унтраах автомашины жолооч нарт зориулсан бүсийн сургалт энэ сарын 18-19-нд Ховд аймагт болж байна.
Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч болон гал унтраах автомашины жолооч нарын төлөөлөл 80 орчим алба хаагч оролцлоо.
Сургалтын зорилго нь баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, улмаар мэргэжлийн ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэж байна. Сургалтын эхэнд нийт алба хаагчдыг харилцаа, хандлага, сэтгэл зүйн боловсрол олгох лекцэд хамруулж идэвхжүүллээ.
Энэхүү сургалт онолын ба хээрийн дадлага сургууль гэсэн хоёр хэлбэрээр үргэлжилж байна.
