Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүддээ анхаарал хандуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-04-23 00:32:28

Увс /МОНЦАМЭ/. Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвөөс жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор сумын нийт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг үе шаттайгаар урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

Энэ хүрээнд эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүдийг эмчилж эрүүлжүүлэх, жирэмсний хяналтад эрт орохын ач холбогдол, жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн талаар сумынхаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд мэдээлэл сурталчилгаа тогтмол хийж байна. Одоогоор сумын төвийн найман хорооллын өрхүүдийн дунд рүүл мэндийн аяны богц" аялуулж, эх, хүүхэд, НҮЭМ-ийн талын мэдээ мэдээллийг ард иргэдэд хүргэж байна. Мөн сумынхаа оюутан охидуудтай утсаар болон цахимаар холбогдон энэ чиглэлийн мэдээлэл хийж, зөвлөгөө өгч байгаа аж.

 

Холбоотой мэдээ