Сүүлийн есөн жилд гурван тэрбум төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-22 23:11:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Жижиг, дунд үйлдвэр болон өрхийн бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих “Тусгай зориулалтын сан”-гийн зээлийн талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс мэдээлэл хийлээ.  

Уг зээл нь тав хүртэлх жилийн хугацаанд сарын 1 хувийн хүүтэйгээр 50 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгодог юм.

Төслийг ХОХБТХ–ийн төсөл хариуцсан мэргэжилтэн хүлээн авдаг байна. Харин зээлийг Хаан, Төрийн банк, Капитрон банкаар дамжуулан олгодог.  2010 оноос хойш нийт 164 иргэн гурван тэрбум төгрөгийн зээл авчээ. 

Холбоотой мэдээ