Үс засуулбал сайн нөхөртэй учирна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-04-23 10:08:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 19. Ангараг гараг. Эрхтний тэнгэрт одтой, таван цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр.

 

Барилдлага: Түлэх 

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Мод  

 

Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхэд сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн нөхөртэй учирна хэмээн зурхайн толинд буужээ.

Холбоотой мэдээ