БНАСАУ-ын Залуучуудын холбооны тэргүүн ОХУ-ыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-24 14:23:08

ПХЕНЬЯН. /TASS/. БНАСАУ-ын Кимирсенизм-кимчениризмийн залуучуудын холбооны тэргүүн Пак Чоль Мин яриа хэлэлцээ хийх зорилгоор ОХУ-ыг зорьжээ. Энэ тухай БНАСАУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“ОХУ-д долоо хоногийн айлчлал хийх үеэрээ БНАСАУ-ын зочид ОХУ-ын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж, Москва болон Санкт-Петербург хотыг зорино” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. БНАСАУ-ын төлөөлөгчид Залуучуудын асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн урилгаар ОХУ-д айлчилж байгаа аж.


Тус агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн оны 11 дүгээр сард Пхеньянд гурван өдрийн айлчлал хийж,БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзжээ. Уулзалтын үеэр талууд залуучуудын солилцооны хөтөлбөрийн байгууллагуудын илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.  

Холбоотой мэдээ