Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:42:12

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зөвлөлөөс хамтран хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хоёр сарын аяныг өрнүүлэхээр нээлтээ хийлээ.

Аймгийн төв Алтай хотын Улсын баатар Жанчивийн нэрэмжит талбайд иргэд олон нийтийн төлөөлөгчид, тэдэнд үйлчилдэг олон байгууллагуудын оролцоотой цуглаан боллоо. Аймгийн  болон албан байгууллагуудын удирдлагууд оролцож иргэдтэй уулзсаны дээр байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга сурталчилгаа хийлээ. Зарим байгууллагууд үйлчлүүлэгчдээ хүндэтгэж оролцсонгүй гэж зохион байгуулагчид ярьж байлаа.

                                                                                       Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ