Баянхонгорын мал сүргийн гурваны нэгийг ямаа эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймагт сүүлийн мал тооллогоор 3.771.867 толгой мал тоолуулсан. Тэгвэл нийт малын 2.3 сая буюу гуравны хоёр нь ямаан сүрэг эзэлдэг бол хонь 1 сая орчим гэж тоологдсон байна.
Аймгийн хэмжээнд 200 мянга шахам үхэр, 140 мянган адуу тооологдсон бол тэмээ 44.496-г тоолжээ.
Тус аймгийн хамгийн олон тэмээтэй сум Баянлиг сум өгөөд 18.665, хамгийн олон адуутай сум 14.861 адуу тоолуулсан Өлзийт сум бол 107 мянган хониор Баян-Өндөр сум хамгийн олон хоньтойд тооцогдож байна. Нийт мал сүргийн олонх буюу ямаан сүргийнхээ тоогоор аймагтаа Баацагаан сум тэргүүлжээ.
Б.Мөнхзул