Нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-25 14:34:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд зарцуулах 287 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийджээ.


УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан. Тиймээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль зохион байгуулах болсон юм. Нөхөн сонгуулийн санал хураалт энэ оны 6 дугаар сарын 30-нд болно.

Холбоотой мэдээ