“Бүс ба зам” дээд түвшний уулзалт эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-04-26 10:57:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хурлын төвд өнөөдөр “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт эхэллээ.


Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, төлөөлөгчдийн хамт оролцож байна. Чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэрээ үг хэлэхээр төлөвлөж байна.



“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар оролцож байна.

Холбоотой мэдээ