Мозамбикт “Кеннет” хар салхи дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-04-26 13:29:16

МАПУТУ. /BBC/. Мозамбик улсын хойд нутагт “Кеннет” хар салхи дэгдсэний улмаас хөрсний гулгалт үүссэн байна. Салхины хурд 220 км/цаг хүрч ширүүссэн бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Коморос арлын гурван оршин суугч амиа алджээ.


“Кеннет” хар салхинд нэрвэгдэж болзошгүй бүс нутгуудаас 30 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн" гэж Мозамбикийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний институтийн төлөөлөгч мэдээлжээ.


Өнгөрсөн сард Мозамбик, Малави, Зимбабве улсад “Идай” хар салхи дэгдэж, 900 гаруй хүн амиа алдсан харамсалтай явдал болсон билээ.


Мозамбикийн Засгийн газраас мэдээлснээр, хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 447 хүрчээ. Үүний зэрэгцээ наад зах нь 3 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байна. 

Холбоотой мэдээ