Татварыг бууруулахын тулд илүү их ажиллахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-26 15:50:30

ПАРИС. /TASS/. Татварыг бууруулж, тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд ард иргэд илүү их ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ. Парис хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шар хантаазтнууд”-ын хөдөлгөөн жагсаал цуглаанаа зогсоохгүй байгаагийн хариуд Засгийн газрын авч хэрэгжүүлэх бодолтой байгаа шинэчлэлийн асуудлаар болсон хэвлэлийн бага хуралд 300 орчим сэтгүүлч оролцсон байна. “Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаан байнгын хүчирхийлэл дагуулж байгаад харамсаж буйгаа Ерөнхийлөгч Э.Макрон илэрхийлжээ.


“Бид худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн шинэчлэлийн үндэс нь зөв байсан бөгөөд хүчинтэй хэвээр байх ёстой. Тийм учраас би томоохон хэлэлцүүлэг явуулахаар шийдсэн бөгөөд хэлэлцүүлэгт хэдэн сая иргэн оролцож байгаад бахархаж байна” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна. 

Холбоотой мэдээ