Засаг дарга С.Насанбат Орон нутгийн салбар хуралдаан дээр Монгол Улсыг төлөөлөн илтгэл тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-27 00:21:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпины санаачилга дор “Бүс ба зам” олон улсын дээд түвшний уулзалт Бээжин хотноо зохион байгуулагдаж энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэргүүтэй төр засгийн удирдлагууд Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Засаг дарга нар оролцож байна.

Олон улсын дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцож буй Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Орон нутгийн салбар хуралдаан дээр Монгол Улсыг төлөөлөн илтгэл тавьсан аж
Тэрээр илтгэлдээ, “Манай аймаг нь БНХАУ, ОХУ-ыг холбосон босоо тэнхлэгийн авто болон төмөр зам дагуу байрладаг бөгөөд Нэг бүс, нэг зам санаачилгыг дэмжин бүс нутгуудын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадны улс орнууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн онцолж
ээ.
Тэрээр цааш нь 150 орны 5000 гаруй төлөөлөгчид оролцож буй тус уулзалтын салбар хуралдаанд Дархан-Уул аймаг оролцож танилцуулга хийсэн явдал нь олон улсад аймаг орон нутгаа таниулсан, нэр хүндийн уулзалт болж байгааг тодотгосон байна.

Холбоотой мэдээ