"Хөх монгол" хамтлаг монгол соёл, урлагаа сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-29 16:49:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Италийн нийслэл Ром хотноо бүтэн долоо хоног үргэлжлэх Олон улсын “Дорно дахин” фестиваль эхэллээ.  Энэхүү фестивальд Монголын “Хөх Монгол” хамтлаг оролцож, улс орноо сурталчлан монгол гэр барьж, үндэсний дуу, хөгжмийн тоглолт үзүүлж байна.

“Дорно дахин” фестивалийг 2010 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн улс орнууд өөрийн түүх, соёл, урлагийг таниулах, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явуулдаг том ёслол болжээ. 
“Дорно дахин” фестиваль Италийн Болона, Турин, Ром, Наполи, Милан, Феружиа, Падова, Бари гэсэн 8 том хотод жилийн турш ээлжлэн болно. Энэ жилийн фестивальд Монгол Улсын  “Хөх Монгол” хамтлаг оролцож байна. Германд 22 жилийн өмнө байгуулагдсан тус хамтлагийнхан Бавари мужид суурьшин уран бүтээлээ хийж байгаа бөгөөд Европын олон оронд монгол урлаг, соёлоо сурталчлан таниулж яваа үндэсний соёлын өвөө тээгч уран бүтээлчид юм. 
Холбоотой мэдээ