Төрөх тасгийн өргөтгөлд шаардлагатай хөрөнгийг шийдэхээ Ерөнхий сайд амлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 11:51:09

Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажлын айлчлалаа эхэлж байна. Тэрээр дөнгөж сая аймгийн удирдлагуудтай уулзаж ажил байдалтай нь танилцаад Дорнод аймагт шинээр баригдсан Төрийн банкны салбарын шинэ барилгын нээлтэд оролцож тууз хайчиллаа.

АЗДТГ болсон уулзалтад Ерөнхий сайд хэлэхдээ “Дорнод аймагт тулгамдаад байгаа асуудлуудтай ерөнхийдөө танилцлаа. Энэ хавар хамгийн түрүүнд Өндөрхаан Чойбалсангийн чиглэлийн хатуу хучилттай замын дутуу үлдээд байгаа 120 км замын ажлыг эхлүүлж дуусгана. Цаашид Дорнод аймагт руу чиглэгдсэн хөгжлийн чухал ач холбогдол бүхий Төмөр зам, агаарын замыг хөгжүүлэх ажилд Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулна” гэдгээ амлав.

Яг одоо тэрээр аймгийн БОЭТ-ийн төрөх тасгийн шинэ байртай танилцаж байна.  Тэрбээр тус тасгийн өргөтгөл тохижилтод шаардлагатай байгаа 200 сая төгрөгийн дэмжлэгийг салбар яамнаас шийдвэрлэж өгөхөө амлалаа. Мөн төрөх тасгийн зөөлөн эдлэл, эхийн амаржих байрны тохижилтод шаардлагатай 35 сая төгрөгийг давхар шийдэж өгнө гэлээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ