Гэмт хэрэг, зөрчилгүй сум болох зорилт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-30 15:04:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сум “Гэмт хэрэг, зөрчилгүй сум” болох зорилт тавилаа. 

2017 оны жилийн эцсийн статистик мэдээгээр тус суманд нийт 3 холбогдогчтой 11 гэмт хэрэг гарч байсан бол 2018 оны эцсийн байдлаар 9 холбогдогчтой 15 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргийн байдлыг харахад, бусдын биед халдсан, өмчийн болон малын хулгайн гэмт хэрэг зонхилон гарсан байна.

Тиймээс “Гэмт хэрэг, зөрчилгүй сум болох” зорилт тавьснаар энэ тоог бууруулахын тулд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллах ажээ.

Тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Сумын гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ хийж, гудамж талбайд "Хөршийн холбооны тэмдэг" сануулга болон сургууль орчмын бүсийн тэмдэглэгээ байрлуулж байгаа бөгөөд иргэдэд мэдээлэл хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ