Мэргэжлийн аврагч-усчин, шумбагч бэлтгэх сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн дунд шатны “АУШДС-19.1” сургалт өнөөдөр эхэллээ.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/127 дугаар тушаалаар
зохион байгуулж буй уг сургалт энэ сарын 17-ныг хүртэл ОБЕГ-ын Үндэсний аврах
бригад болон Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд болох юм.
Усанд эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэргэжлийн
аврагч-усчин, шумбагчийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой тус сургалтад төв,
орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 23 алба хаагч хамрагдаж байна.
Энэ удаагийн сургалтын онцлог нь, Хөвсгөл
далайн эрэгт байрлах “Гүний усны
сургалтын төв”-д хээрийн дадлага сургуулийг анх удаа хийх юм гэж Онцгой
байдлын ерөнхий газраас мэдээллээ.