Тэмцээний үр дүнд сурагчдын эрх зүйн мэдлэг дээшилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-03 14:50:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг зохион байгуулсан байна.

Тэмцээний тэргүүн байрт П.Сэлэнгэ захиралтай Ерөнхий боловсролын 2сургууль, дэд байрт Б.Чулуунбаатар захиралтай Ерөнхий боловсролын 1сургууль, гутгаар байрт Б.Нарангэрэл захиралтай Ерөнхий боловсролын 4сургууль тус тус шалгарчээ.

Энэхүү тэмцээний зорилго нь “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоо, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тэдний эцэг эх, багш, нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгджээ. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил төлөвшилд хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд үр дүнгээ өгөх алхам болж байгаа аж.  

Холбоотой мэдээ