Цэрэг татлагадаа идэвхтэй оролцож үүргээ биелүүлэхийг хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2019 оны 1-р ээлжийн цэрэг татлагыг явуулж байна. Цэргийн насны 200 гаруй залуус цэрэг татлагын комиссоор орж эмчийн үзлэгт хамрагдсан аж.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2019
оны 1-р ээлжийн цэрэг татлага энэ сарын 1-4-ний өдөр Сүхбаатар сумын “Хонгор-морьт”-ын 1-р багийн ЕББД 5-р сургууль
дээр явуулж байна.
Дашрамд дуулгахад, үлдсэн өдрүүдэд цэргийн насны залуучуудыг үүргээ ухамсарлан хугацаандаа амжин ирж цэрэг татлагадаа хамрагдахыг аймгийн Цэргийн штабаас уриаллаа.