Шинэ төрсөн хүүхдэд өгсөн хамгийн түгээмэл нэрнүүдийг жагсаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /TASS/.
Шинэ төрсөн хүүхдэд нэр өгөх тал дээр Германчууд
хуучинсаг үзэлтэй бололтой. Шилдэг 5 нэрний жагсаалт олон жилийн хугацаанд
өөрчлөгдөөгүй байна. Өнгөрсөн онд эрэгтэй хүүхдүүдийн дунд Пауль гэдэг нэр
хамгийн олон байсан бол охидын дунд Мари хэмээх нэр түгээмэл хэвээр байжээ.
Хэл шинжээчид 2018 онд төрсөн 650 мянган хүүхдийн нэрийг хамруулсан
статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Жагсаалтын хоёрдугаарт Александер болон Софи хэмээх нэрнүүд орсон бол гуравдугаарт Максимилиан болон Мария хэмээх нэрнүүд оржээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Германд нэр сонголтын ерөнхий хандлага өөрчлөгдөөгүй уджээ. Тухайлбал, Мари хэмээх нэр 1999 оноос хойш 13 удаа жагсаалтын нэгдүгээрт
тэмдэглэгдэж байгаа аж. Харин Александера хэмээх нэр 1988 оноос хойш
жагсаалтын эхний гурван байрыг алдахгүй байгаа гэнэ.