Хөл хорио тогтоосон Баян-Өлгий аймагт гадаадын 20 орчим жуулчин гацжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-03 17:57:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт гоц халдварт тарваган тахал өвчин гарч өнгөрсөн сарын 30-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой гадаадын 20 орчим жуулчин хил гарч чадахгүй гацжээ.

Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр ОХУ-ын 10 гаруй, БНСУ-ын тав, Швейцарын хоёр иргэн гацсан нь тодорхой бөгөөд үүнээс ч олон хүн байж магадгүй аж. Оросын  www.news.ngs.ru сайтын мэдээлснээр есөн иргэн Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-нд хандаж, хөл хорио тогтоосон газраас гаргах хүсэлт хүргүүлжээ.

Тус аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг тарваган тахал өвчнөөр нэмж хүн өвчлөөгүй тохиолдолд энэ сарын 6-ны өдөр цуцлахаа албаны хүмүүс мэдэгдээд байгаа юм. 

Холбоотой мэдээ