Сонгон шалгаруулж, сургалтад хамруулан ажлын байраар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-07 14:43:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Аврагч-гал сөнөөгч, Гал унтраах автомашины жолоочийн ажилд сонгон шалгаруулж, сургалтад хамруулан ажлын байраар хангахаар нээлттэй ажлын байр зарлажээ.

Тодруулбал Аврагч гал сөнөөгчийн ажлын байрны шалгуур үзүүлэлт нь, 

18-25 хүртэлх насны, 170 см-ээс дээш өндөртэй, Ял шийтгэл эдэлж байгаагүй, эрүүл чийрэг бие бялдартай, сэтгэц мэдрэлийн ямар нэг согоггүй, биедээ ямар нэг шивээсгүй, цэргийн алба хаасан иргэнийг сонгон шалгаруулах бол
Гал унтраах автомашины жолоочийн ажлын байрны шалгуур үзүүлэлт нь, 
18-25 хүртэлх насны, 170 см-ээс дээш өндөртэй, Ял шийтгэл эдэлж байгаагүй, Эрүүл чийрэг бие бялдартай, сэтгэц мэдрэлийн ямар нэг согоггүй, C, D ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, тухайн ангиллаар 3-аас доошгүй жил автомашин жолоодсон, цэргийн алба хаасан, биедээ ямар нэг шивээсгүй иргэнийг тус тус шалгаруул
ан тусгай сургалтад хамруулан шаардлага хангасан иргэнийг ажлын байраар хангахаар болжээ. Дээрх ажлын байрыг сонирхож байгаа иргэд дараах материалыг бүрдүүлэх аж.


Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет /2019 онд шинэчлэгдсэнээр/
- Өргөдөл
- Гурван үеийн намтар /тус тусдаа/
- Багийн Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/
- Их, дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээ /нотариатаар батлуулсан байх/
- Мэргэжлийн үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- 3х4 хэмжээтэй цээж зураг 3 ширхэг
- Эрүүл мэндийн хуудас
зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай ажээ. Холбогдох материалыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ныг дуустал Онцгой байдлын газарт хүлээн авна.

Ажлын байрны хомсдол байгаа гэдэг боловч зарлагдсан ажлын байранд оролцох, анкет өгөх иргэд ховор байдаг талаар аймгийн ХХҮГ-ээс мэдэгдсэн. Тиймээс дээрх шаардлагыг хангана гэсэн залуус аймгийн ОБГ-т материал бүрдүүлэн өгөх аж. 

 

Холбоотой мэдээ