Тайландын Цагдаагийн газрын удирдлагуудтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-08 10:40:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Тайландын Хаант Улсын Цагдаагийн газрын Цагаачлалын албаны Мөрдөн байцаах хэлтсийн командлагч, цагдаагийн хошууч генерал Пананчай Чунжайтутай уулзав. 


Уулзалтын үеэр манай улсын иргэдийг Тайланд руу саадгүй нэвтрүүлэх, хилийн шалгалтыг хөнгөвчлөх, саадгүй нэвтрүүлэх боломжийн талаар ярилцлаа. Мөн хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.  Монгол, Тайландын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэнтэй холбоотойгоор Тайландыг зорих манай иргэдийн урсгал жил бүр өсөж байгаа бөгөөд 2018 онд 15000 иргэн зорчсон байна. 

Холбоотой мэдээ