Баяннуур сум Ахмадын өргөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-08 14:20:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сум “Ахмадын өргөө”-тэй болж нээлтээ хийлээ.

Аймгийн ИТХ-аас  2019 оныг “Ахмадын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан тус сумын ахмадын холбооноос санаачилга гарган сумынхаа иргэдийн хандив тусламжаар дүнзэн байшин худалдан авч засварлан ашиглалтад оруулсан байна. 

         Ахмадын өргөөний засвар үйлчилгээнд зориулж иргэдээс 12.5 сая төгрөгийн хандив тусламжийг сумын ахмадууд,  малчин, механикуулагчид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд өгсөн. Уг байранд сумын ахмадуудаа  ээлжээр амрааж  эмчилгээ сувилгааны чиглэлээр  байнгын үйл ажиллагаатай ажиллуулах болно гэж сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батхуяг хэллээ.

           “Ахмадын өргөө”-ний засварыг сумын ахмадууд өөрсдөө хийж тохижуулжээ.

Холбоотой мэдээ