"Дэлхийн Зөн Монгол" ОУБ-аас 395 мянга гаруй ам.долларын санхүүжилт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-14 09:17:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс тус аймагт  “Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах “ тусгай төслийн хүрээнд 395 мянга гаруй ам.долларын санхүүжилт хийжээ.  

Уг тусгай төсөл 2015-2019 онд тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах зорилгоор хэрэгжиж буй бөгөөд ирэх есдүгээр сард хаагдах юм. Хугацаа дуусч буйтай холбогдуулан Дэлхийн Зөн Германы Ази, Номхон далайн бүсийн орнууд хариуцсан захирал Анжа Мария Голд Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Анжа Мария Голд тус аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж төслийн хүрээнд зохион байгуулсан ажил, гарсан үр дүнгийн талаар ярилцсан юм. Төслийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн сайн дурын идэвхтнүүд бэлтгэж чадавхжуулах, сумдын удирдлагуудад нөлөөллийн ажил зохион байгуулах, нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн сэхээн амьдруулах өрөөний тоног төхөөрөмж нийлүүлэх, сумын эрүүл мэндийн төвүүдийн эхийн амрах байрыг тохижуулах зэрэг эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэх мэт ажлыг хэрэгжүүлжээ.

Холбоотой мэдээ