Гамшгаас хамгаалах улсын үзлэгт 550 орчим ажилтан, албан хаагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-09 12:13:31
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Өнөөдөр Орхон аймагт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг боллоо. Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар хийж буй уг үзлэгт аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллагын 550 орчим ажилтан, албан хаагч оролцов. 

Мөн тусгай зориулалтын 45 техник хэрэгсэл үзлэгт хамрагдсан юм. Гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэгийг энэ жил ОБЕГ-аас хэд, хэдэн аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь Орхон аймаг болж байна.

Үзлэгт хамрагдсан 24 байгууллага нь гамшгаас хамгаалах 16 алба, тусгай зориулалтын 19, ерөнхий зориулалтын мэргэжлийн хоёр  анги болон ажиллалаа.

Тусгай зориулалтын мэргэжлийн анги нь эрүүл мэнд, гал түймэр унтраах ажиллагаа, хэв журам, нүүлгэн шилжүүлэлт, ус, дулаан, цахилгаан хангамж, харилцаа холбоо зэрэг 20 гаруй төрлийн чиг үүрэгтэй юм.

Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги нь эрэн хайх, аврах, гал түймэр унтраах бүлэг, хэв журам сахиулах хэсэг, эрүүл мэндийн бүлэг, анхны тусламж,  механикжуулсан хэсэгтэй ажиллалаа.

 

Холбоотой мэдээ