Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-10 08:25:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан багтжээ.


Мөн Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ