Хөвсгөлд гурван ойн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-10 15:09:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаагийн улмаас өчигдөр 3 ойн түймэр гарчээ. 

Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Яст гол гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т ойн түймэр гарсан бөгөөд орон нутгийн 12 иргэн, 5 мотоцикл, 2 морьтой түймрийн голомт руу явсан байна. Мөн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Эг даваа, Хөх хад гэдэг газруудад ойн түймэр гарч орон нутгийн 30 иргэн, 1 автомашин, 7 мотоцикл, 7 морьтой ажиллаж оройн 22 цагийн орчим “Эг даваа” гэдэг газрын түймрийг цурманд оруулж, “Хөх хад” гэдэг газрын түймрийг унтраахаар ажиллаж байгаа ажээ.

Өчигдөр тус аймгийн нийт 20 сум хуурайшилтын 4-р зэрэгт  түймрийн эрсдэл өндөр нэн аюултай түвшинд хүрсэн талаар Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлсэн бөгөөд өнгөрсөн шөнө ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орсон байна.

Холбоотой мэдээ