Үхэр сүргийн үүлдэр угсааг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-11 13:51:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн үхэр сүргийн үүлдэр угсааг сайжруулж нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ үүлдрийн үхэр сүргээс хээлтүүлэгч 10 үхрийг орон нутагт нийлүүлэв. Сэлэнгэ үүлдрийн Казахын цагаан толгойт үхэр нь махны чиглэлийнх бөгөөд монгол үхрээс 150-200 кг илүү жинтэй байдаг. “Тус үхрийг эхний ээлжинд Алаг-Эрдэнэ, Цэцэрлэг, Ханх, Мөрөн, Хатгал, Чандмань-Өндөр, Цагааннуур, Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ зэрэг 10 сумын мал үржлийн тасагт олгон, орон нутагт дасан зохицох эсэхийг судалж амжилттай нутагшиж байвал ирэх жилээс баг бүрт олгохоор төлөвлөж байгаа гэнэ. Тус аймаг 5,7 сая толгой малтай улсдаа тэргүүлдэг боловч бэлчээрийн даац хэтэрч буй учраас малын чанарт анхаарах хэрэгтэй байна” гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа.


Холбоотой мэдээ