Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай, Ховд аймагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
183@montsame.mn
2019-05-11 12:26:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх даваа гарагаас баруун аймгууд, тодруулбал, Ховд, Говь-Алтай аймагт ажиллах юм байна.

Том малын зүй буй хорогдол хамгийн их үзүүлэлттэй байгаа нь Ховд аймаг юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь буюу тавдугаар сарын 5-10-нд Хэнтий аймагт ажиллаж тус аймгийн иргэдтэй уулзсан. Зам гүүр болон сургууль цэцэрлэг, эмнэлгээр орж, тулгамдсан асуудлаас нь ч шийдвэрлэсэн. Орон нутгийн иргэдэд Засгийн газрын бодлого, шийдвэрийг танилцуулаад иргэдийн санаа бодлыг сонссон байна. Хэнтий аймгийг "Түүхэн аялал жуучлалыг хөгжүүлэх" боломжтой гэдэгт санал нийлж, хийх ажлынхаа чиг үүргийг ч тодорхойлжээ.

Холбоотой мэдээ