Албан хаагч бүр тарьсан модоо тордож ургуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-11 22:09:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас “Нэг албан хаагч нэг мод” аяныг өрнүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг "Мод тарих үндэсний өдөр"-т аймгийн ЗДТГ-ын хамт олон нэгджээ. Аяны хүрээнд албан хаагч бүр нэг мод тарин нийт 115 ширхэг гацуур, 15 ширхэг навчит мод тарьж мод бүрийг эзэнжүүлж, пайзжуулан тухайн модыг тарьсан албан хаагч модны арчилгаа, усалгааг бүрэн хариуцаж ургуулах гэнэ.

Мөн хөвсгөлчүүддээ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр болон урин дулааны цагт нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байлаа.


Холбоотой мэдээ