Ирэх аравдугаар сард Орхон аймагт “Мэдээлэл технологийн үндэсний форум” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-14 14:03:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Улаанбаатар хот дахь Орхон аймгийн нутгийн зөвлөлөөс “Бид Эрдэнэтийнхэн-2” аяны хүрээнд тус аймагт  үе үеийн төгсөгчдийн  уулзалт  зохион байгуулав. Уулзалтад томоохон бизнес эрхлэгчдийн 50 орчим төлөөлөл оролцлоо. 

Эрдэнэт хотод төрж өссөн ч Улаанбаатар хотод  мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж буй инженерүүд олон байдаг тул Орхон аймгийг “Мэдээллийн технологид суурилсан бүс нутаг Цахиурын хөндийболгохоор зорьж байна” гэж Улаанбаатар хот дахь Орхон аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Ганхуяг ярилаа. Үүний хүрээнд ирэх аравдугаар сард “Мэдээлэл технологийн үндэсний форум”-ыг Эрдэнэт хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ